News

“Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаан

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу “УРТ ЦАГААН” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ.

Дэлгэрэнгүй

“Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” Зураг төслийн уралдааны ялагчид тодорлоо.

Нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амарч зугаалах, олон улсын стандартад нийцсэн ногоон байгууламж бүхий “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” төслийг санаачлан хотын шинэ төвийн онцлог, дүр төрхийг илэрхийлсэн, гадаад дотоодын жуулчдын зорин очих орон зайн төлөвлөлт бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зураг, төслийн уралдааныг мэргэжлийн байгууллагуудын оролцоотой амжилттай зохион байгууллаа.